Өнөөдөр /2023.11.30/ Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдах шатар сонирхогчдын “Улсын аварга” шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээний хүрээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Нийслэлийн шатрын холбоотой хамтран зохион байгуулж буй “Чингэлтэй дүүргийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн”-ий нээлт боллоо.
Тэмцээний нээлтэд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Туяа нар оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.
Тус тэмцээнд дүүргийн харьяат эрэгтэй 41, эмэгтэй 17 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд шалгарсан эрэгтэй 6, эмэгтэй 3 тамирчин “Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн”-д дүүргээ төлөөлөн оролцох юм.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА