Аймгийн ИТХ-ын ээлжит 17 дугаар Хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хуралдахаар тов тогтсонтой холбогдуулан тус Хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн асуудлуудыг Хурлын хороодоор хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд Хурлын Газрын харилцаа, байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо 11 дүгээр сарын 29-ний өдөр хуралдлаа.
Аймгийн ИТХ-ын Газрын харилцаа, байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хорооны хурлаар:-
1.2024 онд ойн сангаас бэлтгэх модны хэмжээ, хуваарь батлах тухай
2.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд санал өгөх тухай
3.Сонгон шалгаруулалтаар олгох талбайн солбицолд санал авах тухай
4.Аэродром орчмын аюулгүйн бүс шинэчлэн тогтоох тухай
5.Улсын тусгай хэрэгцээний газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж холбогдох дүгнэлт саналаа гаргаж ажиллалаа.