Сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 13 дугаар хуралдаан 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр болж, Хуралдаанаар нийт 6 асуудал хэлэлцэн баталж хуралдаан амжилттай болж өндөрлөлөө.
Хэлэлцэсэн асуудалууд:
1. Сумын 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтэд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай
2. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтэд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай
3. “Шувуун хар уул”ХХК-ны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсох
4. 2023 оны татварын орлогын биелэлтийн талаар мэдээлэл сонсох
5. Суурин газрын суурьшлын бүсийн тэг гортигийг шинэчлэн тогтоох тухай.
6. 2024 онд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ байршил, зориулалтын саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжлах тухай гэсэн нийт 6 асуудал хэлэлцэсэн.