Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан хариуцсан ажилдаа амжилт гарган дүүрэг, орон нутгийнхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байгаа Чингэлтэй дүүргийн төрийн албан хаагчид, иргэдийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань” одон, Хүндэт өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.
Шагналыг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Туяа нар гардуулан цаашдын ажил, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА