Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо нь охид, эмэгтэйчүүдийн эрх ашгийн хамгаалахад хувь нэмрээ оруулах, төрөөс эмэгтэйчүүдийн талаар явуулах бодлогод олон нийт, эмэгтэйчүүдийн санал бодлыг тусгах, хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа уламжлал, шинэчлэлийг хослуулан хөгжүүлж, хамтын хүчийг чиглүүлэн ажиллах зорилготой, ашгийн бус төрийн бус байгууллага юм.
Ерөнхий боловсролын дунд сургуулийн 7-9 дүгээр ангийн охид, хөвгүүдэд "НАНДИН" сэдэвт лекцийг зохион байгуулж, "НАНДИН" хайрцаг 3ш бэлэглэлээ.