Монгол улс анхны үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 99 жилийн ойн хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 5, 7 дугаар зүйл, 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалт, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 6 дугаар зүйл, Монгол улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг тус тус үндэслэн өнөөдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн А.Хишигдулам тангараг өргөлөө.
Төрийн захиргааны албан хаагч гэдэг бол Монгол Улсын Төрийн албаны хууль тогтоомжийн тодорхой зүйл, заалтаар “хувь хүний эрх”-ээ хязгаарлуулж, хариуцлага, үүргээ нэмэгдүүлэн эх орон, ард түмнийхээ төлөө “ачааны хүнд”-ийг үүрч ажилладаг онцгой алба билээ.
Монголын төрт ёсны уламжлалаар Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөнд халуун баяр хүргье .
Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Ажлын Алба