2023 оны 11-р сарын 24-ний өдөр аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид Архангай аймгийн 2024 оны орон нутгийн төсвийн төслийг аймгийн ИТХ-д өргөн барилаа.
Мөн өдөр аймгийн ИТХ-ын зөвлөл 71,4 хувийн ирцтэйгээр хуралдаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван тавдугаар хуралдааны товыг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11.00 цагт хуралдуулахаар тогтож, Аймгийн ИТХ-ын даргын 2023 оны 11 дугаар сарын 24-ний өдрийн 25 тоот захирамжаар ээлжит хуралдааны товыг зарлав.