Монгол улс анхны үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 99 жилийн ойн хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 5, 7 дугаар зүйл, 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалт, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 6 дугаар зүйл, Монгол улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг тус тус үндэслэн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Х.Дөлгөөн тангараг өргөлөө.