ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

"ЭРСДЭЛИЙН ҮНДЭСНИЙ ФОРУМ 2023” ТӨВ АЙМАГТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2023-11-21

Энэхүү форум нь 14 дэх жилдээ Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулагдаж байна.
Эрсдэлийн үндэсний форум нь улс оронд тулгарч болзошгүй нийгэм, эдийн засаг, гамшгийн эрсдэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцэж, бодит шийдлийг эрэлхийлж, төр, хувийн хэвшил, иргэний зүгээс эрсдэлийг удирдахад тодорхой хувь нэмэр оруулах зорилготой арга хэмжээ юм.
Төв аймагт “Эрсдэл ба стандарт” сэдвийн хүрээнд Онцгой байдлын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байна. Форумын үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн 100 гаруй төлөөлөл оролцож байна.
Форумын үеэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн салбар Зөвлөлийн дарга Ц.Жамбалсүрэн "Гамшгийн эрсдэл, түүний хор нөлөөг бууруулах арга зам, туслгамдаж буй асуудал болон шийдлийн талаар" илтгэл, мэдээлэл танилцуулсан.
Мөн аймгийн ГХУСАЗСЗ-өөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал, шалтгаан, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн, цаашил анхаарах асуудлыг талаар Салбар Зөвлөлийн Нарийн бичгийн дарга Д.Баасандорж нар мэдээлэл хийж ажиллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%