ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ӨНӨӨДӨР ИХ ЗОХИОЛЧИЙН МЭНДЭЛСЭН ӨДӨР

2023-11-17

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, нэрт зохиолч, яруу найрагч Дашдоржийн Нацагдорж 1906 оны Арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайж Цэрэндоржийн Дашдоржийн гэрт төржээ.
1911 онд Д.Нацагдоржийн өвөг эцэг Цэрэндорж нэг үе харьяат хошууны захирагч явж, эцэг Ц.Дашдорж Цэргийн яаманд бичээчээр ажиллаж байжээ. Их зохиолчийг долоон настай байхад эх Цоомойн Пагма нь бие барсан тул тэрээр эцэг Дашдоржийн ивээлд гэрээрээ өсөж 1914 онд нийслэл Хүрээ рүү шилжин суурьшсан байна.
1915 онд Хүрээнд ирээд эцэг нь түүнийг есөн нас хүрмэгц Их хүрээний Алтангэрэл гэдэг хүнд шавь оруулан бичиг заалгажээ. Энэ үед Д.Нацагдорж монгол бичгээр тодорхой уншиж, сайн бичдэг болсон бөгөөд эртний сургаал бичиг болох «Зүрхэн тольт», «Элдэв тайлбар толь бичиг», «Хав муур хулгана гурвын үлгэр», «Хоёр загалын тууж», «Оюун түлхүүр» зэрэг монгол хэл, уран зохиолын түүхтэй холбогдох ном дэвтрүүдийг судалж ертөнцийг харах, амьдралыг танин мэдэж эхэлсэн байна.
1918 оны сүүлчээр Д.Нацагдорж Цэргийн яамнаа бичээчийн албан хааж улмаар 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нийгэм улс төрийн ажилд идэвхтэй оролцож, хувьсгалт шинэ соёл урлагийн ажилд чармайн зүтгэж байв. 1921 оноос тэрээр Цэргийн яаманд бичээч, жанжин Д.Сүхбаатарын гарын туслах түшмэл, Цэргийн зөвлөлийн нарийн бичгийн даргын алба хашиж байжээ. 1922 оны 4-р сард МАН-д гишүүнээр элсч, Намын Төв Хороонд туслах түшмэлээр батлагдаж зохион байгуулах хэлтэст ажиллаж байгаад уг хэлтсийн эрхлэгч болсон. 1922 оны 5-р сард Д.Нацагдорж, намын даалгавараар «Уриа» сонинд Цэргийн явдлын яамны тухай мэдээ сурвалжлага байнга өгч байх, «сурвалжлагч»-аар томилогдов. 1922 оны 8-р сараас Монгол Ардын Намын Төв Хорооны нарийн бичгийн даргын туслах. 1922 оны 10-р сараас цэргийн сурган боловсруулах хэлтсийн сурган гэгээрүүлэх тасгийн даргын ажлыг хавсарч байв. 1923 оны 3-р сард Намын Төв Хорооны Бүгд хурлаар Намын Төв Хорооны орлогч гишүүн, мөн оны 6-р сард Намын Төв Хорооны 11-р Бүгд хурлаар Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгогдов. 1923 оны 7-р сард Монгол Ардын Намын 2-р Их хурлаар Намын Төв Хорооны гишүүн, тэргүүлэгч гишүүн бөгөөд Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгогдож, 1923 оны 9-р сараас 1924 оны 4-р сар хүртэл Д.Нацагдорж Дотоодыг хамгаалах газарт комиссар байжээ. 1924 оны 2-р сарын 5-нд Монголын Ардыг гэгээрүүлэх яам байгуулагдаж «Ардын цэрэг» сонин анх буй болов. Улс орны батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх, цэрэг дайчдыг сурган хүмүүжүүлэхэд биеэ даасан тогтмол хэвлэл чухал болохыг харгалзан үзэж, МАХН-ын Төв Хороо, Засгийн газрын хамтарсан хурлын шийдвэрээр Бүх цэргийн зөвлөлөөс эрхлэн «Ардын цэрэг» сонинг энэ өдрөөс эхлэн долоо хоногт нэг удаа хэвлэн гаргахаар тогтож сонины эрхлэгчээр тэр үед Бүх цэргийн зөвлөлд алба хааж байсан Н.Жамбаа, Д.Нацагдорж нарыг томилжээ.
1924 онд 18 настай Д.Нацагдорж Улсын Анхдугаар Их Хурлын зохион байгуулалтын ажилд оролцож мөн оноос Д.Нацагдорж МХЗЭ-ийн Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргын ажлыг хавсран гүйцэтгэж байжээ. 1925 оноос Д. Нацагдорж «Ардын цэрэг» сонины эрхлэгчээр ажиллаж, Бүх Монголын пионерийн товчооны дарга хийж байв.
1923 оны 7-р сарын 24-нд тусгай комиссын боловсруулан нийтэлсэн "Эдийн засгийн үндсэн бодлого"-ын 16 дугаар зүйлд аж үйлдвэр, техник, технологийн арга ажиллагаанд суралцсан дунд, тусгай, дээд түвшний үндэсний боловсон хүчинг гадаадын аль нэг улсад бэлтгэн сургахаас өөр аргагүй болсныг хүлээн зөвшөөрсөн байдаг. Ямагт сурч боловсрохын төлөө шамдаж ирсэн Д.Нацагдорж ЗХУ-ын Ленинград хотод Н.Г.Толмачевын нэрэмжит Цэргийн улс төрийн академид 1925 оны намар явж суралцаад 1926 оны зун чөлөөгөөр орон нутагтаа буцаж иржээ. Герман улсын холбогдох албаны хүмүүстэй ярилцаж тохиролцсоны дагуу 1926 оны 9-р сарын 11-ны өдөр намын Төв хорооны Зохион байгуулах зөвлөлийн 24 дүгээр хурлаас Д.Нацагдорж, Дамдины Пагмадулам, Пунцаг, Лувсанчүлтэм, Санжаа, Бат-Очир нарын зургаан хүнийг Герман улсад явуулж сургах шийдвэр гарсан байна. Ийнхүү тэр үед Герман, Франц улс дахь сурагчдын тоо нийтдээ 44 хүрчээ.
Д.Нацагдорж нь 1926 оны 10-р сарын 17-нд Улаанбаатараас морин тэргээр гарч умард хил даваад Улаан-Үдээс галт тэргээр Москва ороод цаашаа Ленинград орсон байна. Ленинградаас усан онгоцоор Германы Штенин боомт хүрч галт тэргээр Берлин орж байжээ (Улаанбаатараас Берлин хүртэл найраглал). 1929 оны хавар хүртэл Берлин, Лайпциг хотуудад хэл бичиг, сонин, сэтгүүл, дорно дахин, ерөнхий эрдэмд суралцан орос зөвлөлтийн болон дэлхийн сонгодог зохиолчид, эрдэмтэн мэргэдийн бүтээлтэй эх хэлээр нь танилцжээ.
Д. Нацагдорж 1929 оны хавар эх орондоо буцаж ирээд нэг жил Улаанбаатар хотын Төмрийн үйлдвэрт орчуулагч, 1930 оны хавраас 1931 оны 1-р сар хүртэл "Залуучуудын үнэн" сонинд утга зохиолын ажилтан, 1931 оны 1-р сараас Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1934 оноос мөн хүрээлэнд түүхийн ба дуун ухааны тасгийн эрхлэгч, 1937 оны 3-р сарын сүүлчээс Төв театрт мэргэжлийн зохиолчоор ажиллаж байв.
1931 оны 12- сарын 31-нд Д.Нацагдорж хэсэг нөхдийн хамт шинэ жил угтаж ёсолсныг нь шалтгаан болгон Д.Нацагдорж, орос хэлний орчуулагч Лооройсамбуу, Шинжлэх ухааны хүрээлэнгийн гэрэл зургийн мэргэжилтэн Гомбожав, Комбинатын инженер Хурлаат, орос эхнэрийнхээ хамт, Намнандорж орос эхнэрийнхээ хамт, Гаалин мөн орос эхнэрийнхээ хамт, Т.Нацагдорж, Гомбо, бас Намдаг нарыг баривчилжээ. 1932 оны 5 дугаар сарын 18-нд Д.Нацагдоржийг баривчлан хорьж, мөрдөн байцааж, энэ хугацаанд бүтэн 6 сар гянданд хоригдсон байна. 1931-1932 оны үед орос эмэгтэй Нина Чистяковатай гэр бүл болсон бөгөөд 1934 оны 3-р сарын 22-нд Д. Нацагдорж Н.Чистякова нарын охин Нацагдорж Ананда-Шири Улаанбаатар хотноо мэндэлжээ. 1935 оны 12-р сард Д.Нацагдоржийн орос эхнэр Н.Чистякова охин Ананда-Ширийгээ дагуулаад ЗХУ-ын Ленинградын зүг замын унаанд дайгдан явжээ. 1936 оны 11-р сарын 7-нд Шинжлэх ухааны Түүхийн болоод Дуун ухааны тасгийн эрхлэгчийг хавсарч байсан Д.Нацагдоржийг гэрэл зургийн лабораториос гэрэл зургийн цаас зураг буулгахаар авсныг далимдуулан Хүрээлэнгээс удаа дараа алдсан эд юмсын хулгайд сэрдэн гүтгэж, түүнийг хоёр удаа баривчлан хориод мөрдөн байцааж эхэлжээ.
1937 оны 3-р сараас Төв театрт мэргэжлийн зохиолчоор ажиллаж, 1937 оны 4-р сард Зохих дээд байгууллага, түүний хүсэлтийг хүлээн авч ЗХУ-д суралцахын зэрэгцээ эмчлүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр гарчээ. 1937 оны 7-р сарын 13-нд Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, суут зохиолч Дашдоржийн Нацагдорж уран бүтээлийнхээ ид цэцэглэлтийн үед насан эцэслэснийг «Шинэ толь» сэтгүүлд мэдээлсэн байна.
Д. Нацагдорж ЗХУ, Германд хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай гүнзгий танилцаж, Элдэв-Очир, Очир, Сайн санаат, Үзэг гэх мэт олон нууц нэрээр бичиж байсан байна.
"Ушаандар", "Сандо амбаны харгис явдал" жүжиг, "Нуугдсан эрдэнэ" (1930) дуурь, "Их авхай", "Монгол ардын суут", "Би биш" (1934) жүжиг, "Учиртай 3 толгой" (1934 он) аялгуут жүжиг, "Хуучин хүү"(1930), "Цагаан сар ба хар нулимс"(1932), "Харанхуй хад"(1930), "Үзэгдээгүй юм"(1933) зэрэг өгүүллэгүүдээрээ алдаршжээ.
"Хэнз хурга"(1933), “Миний нутаг”(1933), “Дөрвөн цаг”(1934), “Од”, “Нар аа”, “Сар аа” шүлэг, “Ламбагуайн нулимс”(1930), “Харанхуй хад”, “Шувуун саарал”, “Хөдөө талын үзэсгэлэн”, өгүүллэг(1931), “Ондоо хүмүүжил” зэрэг олон бүтээл туурвижээ.
Түүний бүтээлүүд "Учиртай гурван толгой"-1934 онд, Зохиолын түүвэр-1955 онд, алдарт "Миний нутаг"-1963 онд, Ламбагуайн нулимс-1976 онд Шувуун саарал нэртэйгээр хэвлэгдэж байв.
Д. Нацагдорж Зөвлөлт Холбоот Улсын болоод дэлхийн сонгомол зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулж, А.С.Пушкиний "Гилбэрийн хатан", "Буудалцсан нь", Эдгар Погийн "Алтан цох" гэх мэт хэдэн зохиолуудыг орос, герман хэлнээс уйгагүй анх орчуулжээ. Мөн оросын болоод дэлхийн сонгомол А.С.Пушкиний “Анчар”, “Хоригдол”, “Хэрээ хэрээний зүг ниснэ”, “Сэрэхүй”, “Газар, далай хоёр”, “Гилбэрийн хатан”, “Буудалцсан нь”, Ги Де Мопассаны “Аглагч”, Эдгар Погийн “Алтан цох” зэрэг зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулжээ.
Д.Нацагдоржийн зохиол бүтээл гадаадын олон хэлнээ орчуулагдсаны гадна түүвэр зохиол нь ОХУ, Энэтхэг, Герман зэрэг олон оронд хэвлэгджээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%