Гамшиг осол, учирч болзошгүй эрсдэлт хүчин зүйлүүдийг бууруулах, урьдчилан сэргийлэх бодлогыг оновчтой тодорхойлох, үр дүнтэй хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангах зорилгоор орон даяар зохион байгуулж байгаа “Эрсдэл ба стандарт” сэдэвт гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний форумыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс хамтран зохион байгууллаа.
Монгол Улсын шадар сайдын санаачилгаар жил бүр зохион байгуулагддаг тус форум нь нийслэл хотод 14 дэх жилдээ, орон нутагт анх удаа зохион байгуулагдаж байгаагаа онцлог болж байна.
Форумын үндсэн арга хэмжээ нь илтгэл мэдээлэл, хэлэлцүүлэг гэсэн хоёр хэсгээс бүрдсэн юм.