Дэлхийн өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын болон орчны бүсийн дурсгалт газрын ойролцоох Буган чулуун хөшөөг цувралаар танилцуулж байгаа. Өмнө бид Дунд жаргалантын дурсгал (НТӨ 1300-НТӨ 600 он)-ыг танилцуулсан бол энэ удаа Ухаа толгойн хоёр буган чулуун хөшөөг танилцуулж байна. Тус дурсгал нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын төвөөс урд зүгт 15 км-т, Ухаа толгойн гэх хонхор газарт бий.