Гучин-Ус сумаас "Камержуулалт-4" болзолт уралдаанд оролцож буй төсөвт байгууллагын төлөөлөл сумын Цэцэрлэг нь энэ уралдааны хүрээнд сумын ГХУСАЗСЗөвлөлийн 100 хувийн санхүүжилтээр гадна, дотор нийт 12 ширхэг камерыг дагалдах хэрэгсэлтэй нь байрлуулаад байгаа билээ. Сүүлийн үеийн шаардлага хангасан дуу, дүрс бичдэг 1 сарын хугацаанд бичлэгээ хадгалах боломжтой хардтай камержуулалтаар хангагдаад байна. Ингэснээр цэцэрлэгт хүмүүжиж буй 81 хүүхдийн сурах аюулгүй орчин бүрдэж, мөн сургалт хүмүүжлийн чанарт өндрөөр нөлөөлж байна. Мөн хүүхэд хамгааллын ажил хэрэгжихэд таатай орчин бүрдээд байна.