ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

"ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД ИРГЭДИЙН ОРОЛЦОО" ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨРЛӨГ ДАЛАНЖАРГАЛАН СУМАНД БОЛЛОО.

2023-11-12

Нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээг шуурхай шийдвэрлэн ажиллах зорилгоор "Орон нутгийн хөгжилд Иргэдийн оролцоо" төлөөлөгчийн өдөрлөгийг 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Даланжаргалан суманд зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн хүрээнд: Аймгийн ИТХ-аас баталсан бодлого, шийдвэр; Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын мэдээлэл; Орон нутагт хийгдэж байгаа цаг үеийн ажлын явц, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг ажлын талаарх мэдээлэл өгч аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн 13 байгууллага болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар зэрэг байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэн ажиллалаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 76
2 / 3%
3 / 4%
46 / 61%
1 / 1%
24 / 32%