ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“ЁС ЗҮЙТЭЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2023-11-13

Сумын төрийн албан хаагчдад эерэг хандлага, харилцаа ба ёс суртахууны төлөвшил олгох зорилгоор зохион байгуулж буй “Ёс зүйтэй төрийн албан хаагч” арга хэмжээ 2023 оны 11 дүгээр сарын 01-нээс 25-ны өдрүүдэд суманд зохион байгуулагдаж байна.

“Ёс зүйтэй албан хаагч” арга хэмжээний хүрээнд төрийн албан хаагчдыг чадавхижуулах сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Сургалтаар Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Баттуяа, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга У.Шинэчимэг, Архивын тасгийн дарга Ч.Чулуунцэцэг нар “Ёс зүйн тухай хуулийн танилцуулга, хууль хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудлууд”, “Хяналт-шинжилгээ, үнэлгээний үндсэн ойлголт, бодлогын баримт бичгийн хэрэгжилт, тайлан бичих арга зүй анхаарах асуудал”, “Цаг төлөвлөлт”, "Архив, албан хэрэг хөтлөлт", "Хадгаламжийн нэгж бүрдүүлэлт" зэрэг сэдвийн хүрээнд сургалт мэдээллүүдийг хүргэсэн.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 76
2 / 3%
3 / 4%
46 / 61%
1 / 1%
24 / 32%