ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ҮҮСЭЭД БУЙ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД АЖЛАА ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА

2023-11-09

Эрдэнэсант, Лүн, Өндөрширээт сумдад улс, аймаг, сумдын Онцгой комиссын бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлийн алба хаагчид, Цагдаагийн албан хаагчид, төрийн албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас сумдын удирдлага, нийгмийн бодлогын мэргэжилтэн, аймгаас томилогдон ажиллаж буй ажлын хэсэгтэй холбогдож цаг үеийн болон шаардлагатай үйлчилгээний талаарх мэдээллийг тогтмол авч, хариу арга хэмжээ үзүүлж байгаа юм. Аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн мэдээгээр Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нийт 1371 ажиллагсад байгаагаас их эмч 231, сувилагч 316, эмнэлгийн тусгай мэргэжилтэн-234, бусад 369 ажилтан, бусад дээд мэргэжилтэн-109 ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд түргэн тусламжийн 70 автомашинтай, шатахууны 1 сарын нөөц, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж 85%-тай, дунджаар 1-3 сарын нөөцтэй байна. Зудын нөхцөл байдал хүнд байгаа Эрдэнэсант суманд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр жирэмсэн эхийн биеийн байдал хүндэрч, Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд анхан шатны тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, яаралтай дээд шатлалын удирдлагуудад танилцуулснаар богино хугацаанд яаралтай алсын дуудлагыг томилж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч С.Төгсбаяр ахлагчтай Эх барих, Мэс заслын баг хамт олон газар дээр нь ажиллаж, эхэд яаралтай тусламж үзүүлснээр эхийн амь насыг аварлаа. Мөн Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу явж байсан машин цасанд боогдсон байсныг эрлийн баг олж, машинд явж байсан 0-1 насны хүүхдэд Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд анхан шатны тусламжийг цаг алдалгүй үзүүлж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд яаралтай хүргэсэн байна. Харин аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн М.Анхчимэгээр ахлуулсан Хүүхдийн хөгжил хамгааллын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн П.Дэлгэрсүрэн, сэтгэл зүйч Э.Ану-Үжин нар сумдад ажиллаж, эрсдэлд өртсөн хүүхдүүд, ар гэрт нөхцөл байдлын үнэлгээ хийн сэтгэлзүйн үйлчилгээг үзүүлж байна

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%