Монгол Улсын хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хөдөөгийн багш нарын спортын XX их наадам”-ыг энэ жил Баянхонгор аймаг Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор 11 сарын 03-05-ны хугацаанд амжилттай зохион байгуулагдлаа. "Нөхөрлөе, Хөгжье, Манлайлъя" уриан дор болсон “Хөдөөгийн багш нарын спортын XX их наадам” Волейбол, Сагсан бөмбөг, Шагай харваа, Ширээний теннис, 100 буудалт даамын төрлүүдээр тус тус явагдаж, багийн дүнгээр аваргууд тодорлоо. Багийн дүнгээр: -Баянхонгор аймгийн багш нарын баг тамирчид түрүүлж, шилжин явах цом, мөнгөн шагнал -Дархан-Уул аймгийн багш нарын баг тамирчид удаалж, мөнгөн медаль, мөнгөн шагнал -Хэнтий аймгийн багш нарын баг тамирчид гуравдугаарт шалгарч хүрэл медаль, мөнгөн шагналыг эзэд боллоо. Төв аймгийн баг тамирчид амжилттай оролцож • Эрэгтэй сагсан бөмбөг хоёр дугаар байр, мөнгөн медаль • Алтанбулаг сумын ЕБС-ийн биеийн тамирын багш Б.Чинзориг шилдэг довтлогч • Шагай харваа гуравдугаар байр, хүрэл медаль • 100 буудалт даам Хүмүүн цогцолбор сургуулийн бага ангийн багш Б.Хатантөмөр 5-р байрт тус тус шалгарч шагналыг Баянхонгор АЗДТГ-ын НБХ-ийн дарга В.Наранчимэг, БШУГ-ын дарга Ж.Алтанцэцэг нар гардууллаа. "Хөдөөгийн багш нарын спортын XX их наадам” хурд, хүч, авхаалж самбаа сорин амжилттай оролцож. Аймаг орон нутгийнхаа нэрийг улсын хэмжээнд өндөрт өргөж амжилттай оролцсон нийт баг тамирчдадаа халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье! Ирэх жилийн “Хөдөөгийн багш нарын спортын наадам”-ыг Дархан-Уул аймаг зохион байгуулахаар тогтлоо