Аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаагаар ахлуулсан ажлын хэсэг Лүн, Эрдэнэсант сумдад ажиллаж байгаа бөгөөд, байгалийн гамшигт үзэгдэлд өртөж амь хохирсон 6 өрхийн гишүүдтэй уулзаж, газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Тус өрхүүдэд 16-4 насны 8 хүүхэд, насанд хүрсэн 12 иргэн байна. Эдгээр өрхүүдэд Улсын Онцгой комиссоос тус бүр 5 сая төгрөг, аймгийн Онцгой комиссоос тус бүр 1 сая төгрөг, сумын зүгээс 500 мянган төгрөг, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тус бүр 100 мянган төгрөгийн дэмжлэг, тусламж үзүүллээ. Мөн Улсын Онцгой комиссоос Лүн, Эрдэнэсант суманд шаардлагатай шатахууны дэмжлэгийг үзүүлж байна. Улс, аймаг, сумдын Онцгой комисс, хамтарсан баг, төрийн албан хаагчид тус өрхүүдэд нэн шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлж, цасанд боогдсон зам харгуйг нээх, гэр барих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна.