ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

WHAT3WORDS БУЮУ ГУРВАН ҮГТ ХАЯГИЙГ “E-MONGOLIA” АППЛИКЭЙШНААС ИЛГЭЭДЭГ БОЛЛОО

2023-11-08

“Гэмт хэрэг зөрчил, гамшиг осол, гал түймэр, эмнэлгийн яаралтай тусламж”-ийн дуудлага, мэдээлэл өгөхдөө өөрийн хаяг байршил, байгаа газраа хэлж мэдэхгүй тохиолдолд “E-Mongolia” аппликэйшны нэмэлт цэс дотор байрлаж байгаа “Яаралтай түргэн тусламж дуудах” цэс дээр дарснаар өөрийн байршлын гурван үгт хаягаа хялбархан тогтоох боломжтой боллоо. Энэхүү систем нь дэлхийн газрын гадаргууд гурван метрийн хэмжээтэй торлол үүсгэн тухайн дөрвөлжин тус бүрийг дахин давтагдашгүй гурван үгээр хаягжуулсан байдаг. Өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй аль ч тохиолдолд татаж суулгасан “E-Mongolia “аппликэйшныг ашиглан өөрийн байршлыг тодорхойлж, тусламж авах боломжтой.
“E-Mongolia” аппликэйшныг татаж суулгаагүй тохиолдолд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс иргэн тань руу тусгай холбоос мессежээр илгээнэ. Илгээсэн холбоосыг дарснаар өөрийн байгаа байршлын 3 үгт хаягийг утаснаасаа харж, дуудлага хүлээн авагчид хэлснээр таны байршлыг тогтоох боломжтой юм.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 35
1 / 3%
3 / 9%
18 / 51%
1 / 3%
12 / 34%