ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ОРОЛЦОНО ТӨЛӨӨЛНӨ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

2023-10-09

Аймгийн ИТХ, Сонгогчдийн боловрол төв НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр КОЙКА Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр “ОРОЛЦОНО, ТӨЛӨӨЛНӨ" сэдэвт өдөрлөгийг Дундговь аймагт маань “АМЛАЛТААР НЭГДЬЕ” уриан дор 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Сайнцагаан сумын ИТХ, ГБХЗХГ-тай хамтран зохион байгууллаа. Тус өдөрлөгт 300 гаруй сурагч, иргэд, албан хаагчид оролцож, шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцооны талаар зөвлөгөө мэдээлэл авсан төдийгүй “Мэдье, Сонсъё, Амлая” нээлттэй хэлэлцүүлэг, “Her story” түүхийг хуваалцах, “Оролцоно төлөөлнө” хөгжөөнт тоглоом тоглох, сонирхолтой сонжоо бөглөх, "Хариуцлагатай сонгогч” цахим амлалтын аян, "Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих" аянд нэгдэж, явуулын номын сангаар үйлчлүүллээ. Өдөрлөгт хамрагдсан иргэд, албан хаагчид, хүүхэд залуучууд маань Шийдвэр гаргах түвшин дэх хүйсийн тэгш байдал болон сонсогчдын боловсролын талаар мэдлэг ойлголттой нь болж өнөөдрөөс эхлэн “ТЭГШ ОРОЛЦОО”, “ТЭГШ ТӨЛӨӨЛӨЛ”, “ТЭНЦҮҮ БОЛОМЖИЙН ТӨЛӨӨ” шийдвэр гаргах үйл явцад ОРОЛЦДОГ, ТӨЛӨӨЛДӨГ “ХАРИУЦЛАГАТАЙ СОНСОГЧ ” байна гэдэгт итгэл дүүрэн байна. Сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор "ОРОЛЦОНО, ТӨЛӨӨЛНӨ" ӨДӨРЛӨГИЙГ " санаачлан зохион байгуулж, хамтран ажилласан "СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛ" төвийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%