ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

"ШАТРЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН" ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2023-11-04

Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан оюуны спорт болох шатрын спортыг хөгжүүлэх, өсвөрийн шатарчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын шатрын Холбоо, Төв аймгийн шатрын Холбоотой хамтран “Төв аймгийн шатрын холбооны нэрэмжит шатрын нээлттэй тэмцээн”-ийг зохион байгуулж байна.
Тус шатрын нээлттэй тэмцээн 11 дүгээр сарын 04-өөс 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд Зуунмод хотноо "Монгол туургатан театр"-т зохион байгуулагдах бөгөөд тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма, аймгийн шатрын холбооны тэргүүн Х.Цэрэнбат, аймгийн шатрын Холбооны нарийн бичгийн дарга С.Гантөгс нар оролцлоо.
Шатрын нээлттэй тэмцээн нь Швейцарь системээр 9 өрөг тоглох ба тэмцээнд оролцогчид өөрийн рейтингэд харгалзах ангилалд нас хүйс харгалзахгүйгээр нээлттэйгээр оролцож тоглох юм
Төв аймгийн Шатрын Холбооны нэрэмжит шатрын нээлттэй чансаа өндөртэй тэмцээнд, Төв , Завхан, Өмнөговь, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Дархан-Уул, Орхон, Дундговь аймгууд Улаанбаатар хотын Баянгол, Сүхбаатар, Сонгино хайрхан, Баянзүрх зэрэг 9 аймаг, нийслэл хотын дүүргүүдээс нийт 190 гаруй ахмад өсвөр үеийн тамирчид оролцож байна.
ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БУЙ ТАМИРЧДАДАА СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%