Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан 100-аас дээш насыг насалж буй настан буурлууддаа аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж байгаа бөгөөд Баянцогт сумын иргэн өдгөө 100 насыг насалж буй Пунцагийн Дигаа гуайд аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн хүндэтгэл үзүүлж гарын бэлэг “ХҮНДЭТГЭЛ”-ийг гардуулан өглөө.
Баянцогт сумын иргэн П. Дигаа нь мал аж ахуйн салбарт болон сумын тэжээлийн үйлдвэрт ажиллахын зэрэгцээ 11 хүүхэд төрүүлж өсгөн бүхий л насаараа ажил хөдөлмөрийн төлөө зүтгэж ирсэн ачтай буурал бөгөөд өдгөө үр хүүхэд, ач зээгээ тойруулан аж төрж байна.