Монгол Улсын Их Сургуулиас зохион байгуулж буй "Манлайлал- Шилжилтийн үеийн чадавхын хөгжил" эрдэм шинжилгээний олон улсын цуврал XII дахь Хуралд Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 3 дахь жилдээ хамтран оролцож байгаа юм.
"Төрийн бодлого" сэдэвт энэ удаагийн олон улсын Хуралд аймгийн ИТХ-ын Ажлын алба, аймгийн ИТХ-ын зарим Төлөөлөгчид болон сумдын ИТХ-ын төлөөллүүд оролцож байна.