ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“САЙН НОЁН ХАН АЙМГИЙН ХАТАНБААТАР ДАРХАН ЗАСГИЙН ХОШУУ: ТҮҮХ СОЁЛЫН АСУУДАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

2023-11-03

Ардын Хатанбаатар С.Магсаржавын мэндэлсний 145 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн цаг хугацааны босгон дээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, АЗДТГ, Хутаг-Өндөр сумын ЗДТГ-тай хамтран “МОНГОЛ УЛСЫН ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН, ДОМОГТ ЖАНЖИН АРДЫН ХАТАНБААТАР САНДАГДОРЖИЙН МАГСАРЖАВ” номыг бүтээж нутгийн эрхэм хүнээ алдаршуулж байгааг дуулгахад таатай байна.
Уг бүтээлийн зохиогчоор Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Г.Мягмарсамбуу ажиллаж түүхэн сурвалжийг ийнхүү ном болгон бүтээлээ.
Өнөөдрийн хувьд Булган аймгийн Улсын тэргүүний Хутаг-Өндөр сумын 100 жилийн ойг тохиолдуулан тус суманд дээрх эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж урилгаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Эрдэнэбат, Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар мэндчилгээ дэвшүүллээ.
Эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ц.Цэрэндорж тэргүүтэй ШУА-ийн түүх, угсаатны зүйн хүрээлэн, МУИС-ын 10 гаруй эрдэмтэн, доктор, проффесорууд илтгэл тавьж байна.
Аймаг орон нутгаасаа төрөн гарсан эх оронч баатруудынхаа алдар гавьяаг мөнхжүүлэх, тэдний баатарлаг дайчин уламжлалыг судлан сурталчилж, ард иргэдээ эх оронч, үндэсний үзлээр хүмүүжүүлэх нь бидний нэн тэргүүний ажил мөн билээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%