Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ оны 10 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд “Хамтарсан баг”-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллагдлаа.
Тус сургалтад аймгийн 19 сумын хэсгийн төлөөлөгч, баг хариуцсан байцаагч, цагдаа нар хамрагдаж, “Хамтарсан баг"-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, салбар дундын уялдаа холбоог бэхжүүлэх, гишүүдийн ур чадварыг сайжруулах зорилгоор кейс менежментийн үе шат дээр дадлага хийлгэж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, оролцоонд тулгууралсан үр дүнтэй сургалт боллоо.