ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2023-11-02

l

Энэ удаагийн хурлаар

 ✅ 2023 онд үйлдэгдсэн Хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээлэл, цаашид авах арга хэмжээ

✅Хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, цаашид анхаарах асуудал

✅Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээлэл, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авах арга хэмжээ, санал

✅Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн ажил, цаашид авах арга хэмжээ, саналыг тус тус хэлэлцлээ.

Салбар зөвлөлөөс

- Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж,

- Төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлж байгууллагуудын уялдаа холбоог ханган ажиллах, Хамтарсан багийн үйл ажиллагаад дэмжлэг үзүүлэх

- Ерөнхий боловсролын сургуулийн эцэг, эхийн зөвлөлтэй хамтран эцэг, эх, асран хамгаалагч нарт сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах,

- Сурагчдад нөхөн үржихүйн мэдлэг мэдээллийг олгох сургалтыг үе шаттай зохион байгуулах,

- Байгаль орчны эсрэг гэмт хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх, хууль бусаар түлээний мод бэлтгэх, нийлүүлэх ажиллагаанд тавих хяналтыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах

- Өвөлжилтийн бэлтгэл ажил, идэш ууш бэлтгэхтэй холбоотойгоор мал хулгайлах гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай тул энэ төрлийн гэмт хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж ажиллах талаар зөвлөмжийг сумдын ГХУСАЗСЗ-д хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%