Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран хүүхдийг зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургах, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар хууль, эрх зүйн мэдлэг олгох тэдний эцэг, эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг сайжруулах, сургуулийн багш, нийгмийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ.
Тэмцээний нээлтэд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Боловсролын хэлтсийн дарга А.Очир, Ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчид оролцлоо. Тус тэмцээнд Ерөнхий боловсролын сургуулийн 16 баг оролцож байна.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА