Өнөөдөр /2023.10.31/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус тавдугаар хуралдаан хуралдахтай холбогдуулан Хурлын даргын баталсан удирдамжийн хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0940 цагт дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд өргөтгөсөн хэлбэрээр хуралдлаа.
Хуралдаанд Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны дарга Ц.Содхүү, гишүүд Б.Мөнхбат, И.Даваадорж, Л.Лувсанцэрэн, Б.Насанбат, С.Мөнгөнсар, С.Энхтайван болон Хурлын 17 Төлөөлөгч, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Нацагдорж нар оролцов. Хурлын ирц 100 хувьтай байв.
Хурлын хороо дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус тавдугаар хуралдаанаар хэлэлцэх “Дүүргийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг урьдчилан хэлэлцээд холбогдох санал, дүгнэлтийг гаргав.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА