ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

🌳 НАРСАН ОЙ ТЭЛЭХ ОЙЖУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЛЭЭ

2023-10-19

🍃Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Дархан Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд Зулзагын голын нарсан ойг тэлэх ойжуулалтын ажлыг өнөөдөр зохион байгууллаа.
🍃Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хашаажуулсан 4.8 га талбайд 2000 гаруй нарс тарихаар бэлтгэсэн аж. Модны бэлдэц, суулгацыг “Домогт шарын гол” ойн мэргэжлийн анги хариуцан ажиллаж байна. Мод тарих ажилд аймгийн ОБГ, Юнител групп, Хонгор сумын ЗДТГ, уул, уурхайн компаниудын төлөөлөл хамрагдлаа.
🍃Өнөөдөр нийт 1000 орчим нарс модны суулгацыг суулгаж усалгаа хийсэн бол цаашид тус талбайг нарс модоор дүүргэж гадна талд нь навчит мод тариалж хамгаалах ажээ.
🍃Цаашид нарсан ой санг нэмэгдүүлэх, Сэлэнгэ аймагт бий болгосон төгөлтэй дүйцэхүйц хэмжээнд хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж буйг аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн У.Мөнхзул онцолж байлаа.
🍃Дээрх байгууллагын ажилтан, алба хаагчдад “Домогт Шарын гол” ХХК-ийн захирал З.Оюунтуяа мод хэрхэн тарих, ургуулах аргачлалыг танилцуулж заавар зөвлөмж өглөө. Мод тарих маш амархан. Харин түүнийг арчилж ургуулна гэдэг маш том хариуцлага байдаг. Тиймээс тарьсан модоо ургуулахын төлөө хүн бүхэн хичээх хэрэгтэйг сануулж байлаа.
 
 
 
 
 
 
 
All reactions:
Munhbayar Bazarsad, Номин Эрдэнэтулга and 125 others

 

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%