Монгол Улсын Сонгуулийн хороо, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, "Койка" олон улсын байгууллага, "Сонгогчдын боловсрол" төв, аймгийн ИТХ-тай хамтран “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Хариуцлагатай сонгогч” сургалтыг зохион байгууллаа.
Хариуцлагатай сонгогч сургалтад Зуунмод сумын Политехник коллежийн 2 дугаар курсын 25 сурагч хамрагдлаа.
Сургалтаар сонгуулийн ач холбогдол, сонгуулийн эрх болон үндсэн зарчмууд, сонгуульд оролцогч талууд, мөрийн хөтөлбөр гэж юу болох, сонгуулийн сурталчилгаа, хууль бус сурталчилгааг ялгах, хариуцлагатай сонгогч та сонгуулийн өмнө, өдөр, дараа юу хийх вэ гэх зэрэг мэдлэг мэдээллийг хүргэлээ.
Сургалтыг Сургагч багш Б.Оюунцэцэг, А.Батзаяа нар зохион байгууллаа.
Хамтран ажилласан Зуунмод сумын Политехник коллежийн хамт олонд баярлалаа.