ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ЫН ХОРООД, АЖЛЫН АЛБА, ГХУСАЗЗ-ИЙН ГИШҮҮД СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА.

2023-10-12

Аймгийн ИТХ-ын Хот суурин үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн хөгжлийн хорооны дарга Ж.Баттөгсөөр ахлуулсан ажлын хэсэг 10 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Эрдэнэ, Мөнгөнморьт, Баяндэлгэр сумдад ажиллалаа.
Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу ИТХ-аас баталсан бодлого, шийдвэрийг сурталчлах, иргэд төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулах, сумдын ИТХ-ын дотоод үйл ажиллагааг зөвлөн тусалж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор дээрх сумдад ажиллаж байна.
Тус ажлын хэсэгт аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд орж ажиллаж байгаа бөгөөд сум орон нутагт хийгдэж буй цаг үеийн ажил, сум орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилтийн гүйцэтгэлийн явц, үр дүнд хяналт тавьсан эсэх, улсын төсөв болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын үр дүн, сумдын ИТХ, Зөвлөл, хороодын дотоод үйл ажиллагаа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын зөвлөлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, Сүм хийдийн бүртгэл, судалгаа, хяналт тавьж буй байдал, Эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, ХАСХОМ-ын бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалт зэргийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч бусад үйл ажиллагаатай танилцаж ажиллав.
Энэ үеэр тухайн сумдын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааны бодлогын зорилтын хэрэгжилтийн явц, үр дүнг дүгнэх үзүүлэлтийн дагуу холбогдох материалуудтай танилцан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 38
1 / 3%
3 / 8%
20 / 53%
1 / 3%
13 / 34%