Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлаг "Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь" төсөл, Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран “Орон нутгийн төсвийн-удирдлага, хяналт” зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга, ИТХ-ын төсөв санхүүгийн хорооны гишүүд, аймгийн ЗДТГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга нарын төлөөлөл оролцлоо.
Тус зөвлөгөөний зорилго нь орон нутгийн хөгжлийн төлөвлөлт, төсөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ; тайлагнах үйл явцыг дэмжин уялдаа холбоог хангах, орон нутгийн засаглалын тухай шинэ хуулиудын хэрэгжилт, хяналт шинжилгээний талаар хэлэлцүүлэг
зохион байгуулж, шийдвэр гаргах үйл явцыг ил тод болгоход чиглэж байна.