Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагмаар ахлуулсан Ажлын хэсэг Архуст, Баян, Баянжаргалан сумдад ажиллав. Ажлын хэсэгдээрх сумдад:
аймгийн ИТХ-аас баталсан бодлого, шийдвэрийг сурталчлах,
Орон нутагт хийгдэж буй цаг үеийн ажлын явц,
Ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, Хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилтийн гүйцэтгэлийн явц,үр дүнд хяналт тавьсан эсэх, улсын төсөв болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын үр дүн,
Сумдын ИТХ-ын дотоод үйл ажиллагааг зөвлөн тусалж,
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын зөвлөлийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт,
Сүм хийдийн бүртгэл, судалгаа, хяналт тавьж буй байдал, Эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа,
ХАСХОМ-ын бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалт зэргийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.
Энэ үеэр тухайн сумдын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааны бодлогын зорилтын хэрэгжилтийн явц, үр дүнг дүгнэх үзүүлэлтийн дагуу холбогдох материалуудтай танилцан мэргэжил арга зүйн зөвлөгөө ажиллав.