Олон улсын Охидын өдрийг тохиолдуулан ерөнхий боловсролын дунд сургуулийн 6-9-р ангийн 42 эмэгтэй сурагчдад сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулан ажиллалаа. Үүнд:
-"Охидод биеэ хэрхэн зөв авч явах зөвлөмж" сэдвийн хүрээнд сургуулийн нийгмийн ажилтан Ц.Хандсүрэн . "Өсвөр насны охидын сэтгэл зүйн онцлог" сэдвийн хүрээнд Нийгмийн бодлогын мэргэжилтэн Г.Батчимэг нар сургалт зохион байгуулсан.
-Сумын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран "Охидын эрх"-ийн талаар халуун яриа өрнүүлж санал хүсэлтийг сонслоо.
-Засаг даргын тамгын газрын эмэгтэй албан хаагчид "Нандин хайрцаг"-ыг цэнэглэж хамтран ажиллалаа.