Аймгийн итх-ын ээлжит 16-р хуралдаан 2023 оны 09-р сарын 28-ны өглөөний 9 цаг 40 минутад эхэлж, 68,3 хувийн ирцтэй хуралдаж байна.
Хуралдаанаар:
Аймгийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц
Аймгийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай
2024 онд иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтыг батлах санал уламжлах тухай
Хөшгийн хөндийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
Сэргэлэн, Мөнгөнморьт сумдын сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
Аймгийн “Авто тээврийн төв”-ийн үйл ажиллагааны мэдээлэл
Хөрөнгө шийдвэрлэх тухай
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
гэсэн 8 асуудлуудыг тус тус хэлэлцэн, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Аймгийн ИТХ-ын Хуралдааныг Юнивишны 958-р суваг, ДДИШ-ийн 952-р суваг, Од кабелийн 32-р сувгаар тус тус /Төв телевизээр/ шууд дамжууллаа.
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА