Мал эмнэлэг, үржлийн албаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан
- Орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө идэвх зүтгэл гарган ажиллаж, бүтээлч хувь нэмэр оруулсныг үнэлж Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат Төрийн соёрхолт, зөвлөх мал зүйч Гүрсэдийн Алтангэрэл, Булган сумын ахмад малын эмч Уламбаярын Чулуун-Очир нарыг аймгийн Дээд шагнал "Ардын Хатанбаатар Магсаржав"-ын нэрэмжит шагналаар
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд олон жил үр бүтээлтэй ажиллаж, малын үүлдэр угсаа, ашиг шимийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллан үнэтэй хувь нэмэр оруулсан ХХААГ-ын мал үржлийн албаны мэргэжилтэн Цэрэндоржийн Бямбацогт, Хангал сумын "Тавхайн салаа" мал эмнэлгийн үйлчилгээний малын эмч Туваанжавын Сэржээ нарыг Монгол Улсын ууган Хөдөлмөрийн баатар 3.Очирын нэрэмжит шагналаар тус тус шагналаа.