Монгол улсад Шинжлэх ухааны мал эмнэлэг, үржлийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг манай аймгийн салбарын хамт олон тэмдэглэлээ.
Мал аж ахуйн салбар нь үндэсний баялаг мөн төдийгүй түүний хөгжилд яах аргагүй Мал эмнэлгийн ажилтнууд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энэ өдөр та бүхний түүхэн ололт амжилтаа цохон тэмдэглэх өдөр тохиож байна.
Монгол улсын хэмжээнд нийт 90 орчим сая мал бий.
Манай аймгийн хувьд мал тооллогын 2022 оны жилийн эцсийн дүнгээр малын тоо толгой 4.0 сая болж, өмнөх оноос 270 гаруй мянган толгойгоор буюу 7.5 хувиар өссөн үзүүлэлттэй жил байлаа.
Энэ өссөн үзүүлэлтэнд манай аймгийн мал эмнэлгийн 55 тасаг, үржлийн 6 нэгжийн нийт 400 орчим ажилтнууд аймгийнхаа өнцөг булан бүрээс үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа. Та бүхэнд талархал илэрхийлье.
Аймгийн Хөдөө аж ахуй болон мал аж ахуйн салбарын голлох зорилт нь яах аргагүй аймагтаа шинжилгээний баталгаажуулах лабораторитой болох, чадварлаг хүний нөөцийг бий болгох, өмнөх хугацаанд гаргасан оновчтой шийдлүүдийг цаашид тасралтгүй үргэлжлүүлэн ажиллах явдал юм.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас мал аж ахуйн салбартай холбоотой “Чинээлэг малчин” дэд хөтөлбөр, “”Бэлчээрийн менежмент” дэд хөтөлбөр, “Шинэ хөдөө-Булган” дэд хөтөлбөр болон ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Төрийн албан хаагчдын хүний нөөцийн 2023-2028” хөтөлбөрүүдийг батлан хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Хүн ардынхаа эрүүл хүнс, нийгэм эдийн засгийн бүрдүүлэгч салбарын хөгжлийг сахин хамгаалж буй үе үеийн мал эмнэлгийн удирдлагууд, ажилтнууд, та бүхний гэр бүлд баярын мэндийг хүргэж ажилд тань, амьдралд тань аз жаргал, инээд хөөр, баяр баясал, зол жаргалыг хүсэн ерөөе.