Жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдөр тохиодог “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажиллаж байсан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн хүлээн авлаа.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэртээ суусан 5 ахмад байдаг бөгөөд Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа өнөөдөр ахмадуудаа хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүллээ.
Аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд хүндтэй үүргийг гүйцэтгэсэн та бүхэндээ “Ахмадын өдөр”-ийн мэндийг дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.