өнөөдөр ИТХ-ын ээлжит XII Хуралдаан ЗДТГазрын Иргэний танхимд 14 цагт болно. Дараах асуудлыг хэлэлцэнэ.
Сумын 2024 онд гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх тухай
Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл сонгон шалгаруулах хороо шинэчлэн байгуулах тухай
Хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн танилцуулга
Хоршоо хөгжүүлэх сангийн зээл олгох тэргүүлэх чиглэлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Хоршоо хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл шинэчлэн байгуулах тухай
Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай
Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай
Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ шинэчлэн тогтоох тухай
Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын явцын гүйцэтгэлд хяналт шалгалтын танилцуулга /ЭМТ/
Сумын түүхт 100 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэхээр тогтлоо.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА