Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 28 дахь өдрийг тохиолдуулан Сумын ИТХ-аас ажлын төлөвлөгөө гарган, нугын хийдэд 108 зул өргөн, хөдөлгөөнд оролцож байгаа авто машинуудын гэрлийг асааж хүндэтгэл үзүүлж, Сумын орон нутаг судлах танхимд байршуулсан хэлмэгдэгсдийн тухай үзүүлэнтэй сурагчдыг танилцуулж, Нанзадын Луузан гуайн хэлмэгдсэн тухай баримтат богино хэмжээний кино үзүүлэн, мөн сумын цахим хаягуудаар байршуулан, ахлах ангийн сурагчдын дунд "Монголын түүхэн дэх хэлмэгдүүлэлтийн тухай миний бодол" сэдэвтэй эссэ бичлэг, асуулт хариулт, танин мэдэхүй, аха гэсэн уралдаан тэмцээн зохион явуулж, мөн хойч үедээ хэлмэгдүүлэлтийн хор уршгийг таниулах сургалт хийж, хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ боллоо.Соёлын төв, Ерөнхий боловсролын сургууль, Цагдаагийн тасаг, Нугын хийдтэй хамтран зохион байгуулж ажиллаа.