ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨВ АЙМГИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА 1943 ОНД ГАЛ ГОЛОМТОО БАДРААЖЭЭ

2023-09-23

Төв аймгийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 80 жилийн ой тохиож, хүндэтгэлийн баярын хурал, шагнал гардуулах ёслолын ажиллагаа Төв аймгийн “Монгол туургатан” театрт боллоо.
Мөн үеэр 80 жилийн ойд зориулан “Бахархал-80” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэсэн байна.
Хүндэтгэлийн арга хэмжээнд цагдаагийн байгууллагын үе үеийн удирдлага, төлөөлөл, орон нутгийн удирдлагууд хүрэлцэн ирж оролцлоо.
Төв аймгийн ИТХ-ын дарга, аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ц.Жамбалсүрэн мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ:
Бид аймгийн хэмжээнд гэмт хэрэг гарч байгаа шалтгаан, нөхцөлийг арилгах, бууруулах ажлыг зохион байгуулж, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиллээр хамтран ажиллаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого боловсруулан, Зуунмод сумыг ногоон бүс болгож, телекамерийн удирдлагын төв байгуулах хүрээнд аймгийн төсвөөс 230 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж энэ онд ажлыг эхлүүлээд байна. Мөн орон нутгийн хууль сахиулах байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр улс, орон нутгийн төсвөөс 5.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж, цагдаагийн байгууллагын авто парк, техник хэрэгслийг шинэчилж үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ.
Цаашид газар нутгийн байршил, онцлогт нийцүүлэн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлийг бууруулахад онцгойлон анхаарч, бодлого зорилтоо чиглүүлэн ажиллах шаардлагатай юм.
Та бүхэн Төр, ард түмнийхээ амар амгалан, аюулгүй байдлыг сахин хамгаалах хуулиар хүлээсэн хүндтэй бөгөөд амаргүй үүргээ нэр төртэй чин шударгаар биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэдгээ илэрхийллээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%