Ойн баярыг тохиолдуулан Цагдаагийн нийт албан хаагчид, хүчний байгууллагууд Мөнх-Алдарын талбайд “Ёслолын жагсаал” хийлээ.
Ёслолын арга хэмжээнд Цагдаагийн албанд тангараг өргөж, ард олныхоо амар тайван амьдралын төлөө хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн удирдлагууд, ахмад буурлууд, Улсын Их хурлын гишүүн, Орон нутгийн удирдлага, ард иргэд оролцлоо.