Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, аймгийн ИТХ-ын ажлын албанаас Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдтэй хамтран улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн хойдын буянд зориулан буяны ном хуруулж, тэдний ар гэр үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ.