Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, аймгийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, Эрдэнэбулган сумын ИТХ, БШУГ, ЦГ, ШШГГ, ОБГ, Зэвсэгт хүчний 342-р ангийн бие бүрэлдэхүүн болон хэлмэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсөд, үр хүүхдүүд иргэдийн төлөөлөл хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцлоо.