Өнөөдөр /2023.09.11/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Чингэлтэй дүүргийн 1, 12 дугаар хорооны 300 гаруй ахмадуудын дунд “Эрүүл агаарт-Эрхэм хүмүүс” ахмадын өдөрлөгийг зохион байгуулж, ахмадууд нэг өдрийг хамтдаа дуу хөгжим сонсон, бүжиг бүжиглэж, дасгал хөдөлгөөн хийн өнгөрүүллээ.
Мөн тус өдөрлөгт Монгол Улсын сайд, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч С.Энхтайван, Р.Ганболд, Б.Дэлгэрбат, Ахмадын хорооны дарга П.Төвсанаа, 1 дүгээр хорооны Засаг дарга Н.Сайнболд нар тус тус оролцож, ахмадуудад мэндчилгээ дэвшүүллээ.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА