Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, залуус хойч үедээ түүхийн үнэнийг сануулж, учир шалтгаан хор уршиг, үр дагаврыг ойлгуулах зорилготой Баян сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын дунд “Монголчууд бүү мартагтун” сэдвээр гар зургийн уралдаан зохион байгуулж 1 дүгээр байр 7а ангийн сурагч Г.Маралжингоо, 2 дугаар байр 7а ангийн сурагч П.Золбоо, 3 дугаар байр 6а ангийн сурагч Г.Билгүүнбаяр нар тус тус шалгарлаа.
Оролцсон сурагчдадаа сурлаг хөдөлмөрийн амжилт хүсье