Улс төрийн хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх 28 дахь өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн ИТХ, аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, Зуунмод сумын ИТХ, хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ач зээ тэдний ар гэр, Зуунмод цэцэрлэгжүүлэлт ОНӨААТҮГ хамтран 09-р сарын 08-ны өдөр “Зуунмод цэцэрлэгт хүрээлэн” дэх “Хэлмэгдэгчдийн төгөл”-д монос, шар хуайс зэрэг нийт 30 гаруй мод тарьлаа.