Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийг санан дурсаж хүндэтгэл илэрхийлэх, хэлмэгдүүлэлт дахин давтахгүй байхыг сануулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зорилгоор тэдний дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 09 дүгээр сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил 28 дахь удаагаа тэмдэглэнэ.
Төв аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, сумдын ИТХ-аас улс төрийн хэлмэгдэгсдийг хүндэтгэн тэдний дурсгалыг мөнхжүүлэх, түүхэн гашуун сургамжийг ард иргэд, залуу хойч үедээ таниулах үүднээс ЕБС-иудын ахлах бүлгийн сурагчдад цуврал сургалт мэдээлэл зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд Зуунмод сумын Ерөнхий боловсролын 5-р сургуулийн ахлах ангийн сурагчдад Соёлын гавъяат зүтгэлтэн Ш.Цэрэндоо “Монголд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт, дүгнэлт, сургамж” сэдвээр мэдээлэл, сургалт хийлээ.