Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн.
Энэ жил 28 дахь жил тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, МБШТ-Гандантэгчэнлин хийдийн хамтран Гаанжуур, Даанжуур ном хурах, “Монголд гарсан улс төрийн хэлмэгдүүлэлт, түүхэн сургамж” хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна