"ХҮНСНИЙ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ" зорилтод жилийн хүрээнд дараах ажлуудыг иргэдтэй хамтран амжилттай сум орон нутагтаа хэрэгжүүлж байна. Үүнд:
- 14 иргэн, 1 аж ахуй нэгжид хүлэмжийг зээлийн гэрээ болон хөнгөлөлттэй үнээр олгосон.
- Аймгийн ХАА-н газраас 2 ширхэг хүлэмж өгсөн. Үүнийг олон жил сум орон нутагтаа хүнс үйлдвэрлэлд гар оруулж буй хөдөлмөр чармайлтын үнэлэн тэдгээр 2 иргэнд үнэ төлбөргүй олголоо.
Сумандаа өнөөдөр 24 өрх хүнсний ногоо, 10 малчин бүхий өрх малын тэжээлийг тариалж байна. Ингэж сум орон нутгийнхаа явуулж буй бодлого ажлыг дэмждэг иргэдээ баярлалаа. Эрүүл аюулгүй бүтээгдэхүүнийг эх орны хөрсөн дээрээс.
Та бүхний төлөө ажиллахад иргэд та бүхний санал оролцоо чухал билээ. Та бүхэнд Гучин-Ус сумын ИТХ-ын үүд хаалга үргэлж нээлттэй байдаг шүү. Баярлалаа. Хамтын хүчээр илүү ихийг бүтээцгээе.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА